Эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглож буй манай хоёр дахт бөх болох Д.Амартүвшин хоёрдугаар тойрогтоо Аргентиний бөх Хосе Луйс Галвантай учраа таарлаа.
Түрүүн дурьдсанчлан манай бөх өнөөдөр татамид гарсан Монгол бөхчүүдээс хамгийн боломжийн сугалааг сугалаад байсан юм. Хоёр бөхийн барилдааны эхэлснээс хойш Д.Амартүвшин манай бөх тун хараатай байсан нь 1:15 секунд үлдээд байхад хэргээ гаргасан юм.
Тодруулбал манай бөх барилдааны эхний үнэлгээ буюу вазари үнэлгээг хутгах мэхээр авч чадсан. Улмаар барилдааны туршлага, ухаанаар манай бөх илүү байж ямар нэгэн хий гаргалгүй байсаар үндсэн цагийг дуусгаж чадлаа. Ингэснээр Жэнко клубын тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д шалгарч чадлаа.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |