Эхний тойрогтоо Турк улсын бөх ЕАШТ-ий мөнгөн медальт Озлу Бекирийг ялаад байсан МУГТ Г.Болдбаатар хоёрдугаар барилдаанаа Казань-2016 ЕАШТ-ий аварга Валид Хярын эсрэг хийлээ. Өдгөө 22 настай Франц залуугийн хувьд энэ жингийн шилдгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа нэгэн юм. Харин манай тамирчны хувьд энэ жил 30 настай. 8 насны зөрүүтэй бөхийн эсрэг барилдаан амаргүй болно гэдэг нь ойлгомжтой байв.
Ингээд барилдаан нас болон өндрийн зөрүүтэй барилдаан алгуурхан эхэлсэн. Өмнө нь Дюссэлдорфын гран при тэмцээнд учраа таарахад манай бөх ялж байсан удаатай боловч мөн нэг удаа ялагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл хоёр бөх хайнаа хагалах барилдаан нь энэ байсан юм.. Эсрэг бөхийн хувьд чацны урт байдлаа ашиглан энгэрийн барьц авч байсан нь манай бөхийг барилдаан гаргахад хүнд болгож байсан юм. Ингээд барилдааны эхэнд нэг шидогоор хожигдож явсан манай бөх алтан үнэлгээний барилдаанд хүч үзэхээр болсон. Нэмэлт цаг эхлээд 1 минут 13 секунд үлдээд байхад эсрэг бөхийн дутуу этссэн алдааг манай бөх гярхай ашиглаж цээжийг нь голлож дайраад вазари үнэлгээ салгаж чадсан. Ингэснээр манай бөх ямартай ч хоёрдугаар тойргоо тун хүнд барилдаанаас давж чадлаа.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |