Унгарын нийслэлд болж буй жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д гол найдлага болж буй манай тамирчин Рио Де Жанейрогийн ДАШТ-ий аварга, Азийн аваргын алтан медальт, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт МУГТ М. Уранцэцэг өнөөдөр барилдах ёстой байсан гурван бөхийн сүүлийг мушгиж барилдлаа. Эхний тойрогтоо хийлсэн манай тамирчин хоёрдугаар шатанд Румын улсын тамирчин Александра Поптой учраа таарсан. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт Азарбайжан улсын нэрийн өмнөөс барилдсан Монгол жудоч Э.Базаррагчааг ялаад байсан юм.
Барилдааны эхэнд хоёр бөх шидогоор торгуулсан. Улмаар барилдаан дуусахад 1:05 минутын хугацаа үлдээд байхад манай бөх өөрийн давуу талаа хэвтээ барилдаанд гаргаж, гарт өчсөнөөр өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.
Ингэснээр одоогийн байдлаар татамид гарсан манай гурван бөх гурвуулаа эхний учраануудаа ялаад байна.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |