Будапешт-2017 ДАШТ-ий эхний өдөр эх орноо төлөөлж Г. Болдбаатарын араас манай тамирчин Д.Амартүвшин гарч барилдлаа. Түүний эхний учраа нь Хонг Конгод болсон Азийн АШТ-ий хүрэл медальт, БНАСАУ-ын тамирчин Пак Ён Нам байлаа.
Барилдааны эхэнд манай бөх нэг шидогоор торгуулж эхэлсэн. Улмаар үлдсэн цагт барилдааны идэвхи гаргаж барилдах даалгавартай болсон. Ямартай ч үндсэн даалгавраа биелүүлж нэмэлт цаг гаргаж чадсан юм. Улмаар алтан оноогоор хожил авах дахин нэг үүргийг нуруундаа үүрсэн.
Тэрбээр нэмэлт цаг эхлээд удаагүй байхад зүүн хөл урагшаа тавьж өрсөлдөгчөө хуураад, хүндийн төв шилжмэгц буцааж мушгаад юуко үнэлгээ авснаар эхний учрагаа давж чадлаа.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |