Унгар улсад зохион байгуулагдаж байгаа Будапешт-2017 жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн нь дэлхийн чансаанд өндөр оноо олгох ач холбогдолтойн дээр Монголын баг тамирчид боломжит бүх жинд хүч үзэж байгаагаараа онцлогтой юм. Онооны тухайд алтан медаль хүртсэн тамирчинд дэлхийн чансааны 2000, мөнгөн медальд 1400, хүрэл меадль хүртэн тамирчинд дэлхийн чансааны 1000 оноог тус тус өгөх ёстой. Үүнээс гадна энэ жилийн ДАШТ-ий шагналын сан өндөр болсон учраас дэлхийн бүхий л шилдгүүд нэгэн дээвэр доор хуран чуулаад байгаа юм.
Уг тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанууд 3 татами дээр зэрэг явагдсан юм. Эмэгтэй 48 кг-д зодоглох МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлсэн юм. Манай тамирчдаас тэмцээний салхийг хагалж 2009 оны Азийн АШТ-ий аварга, 2014 оны ДАШТ-ий аварга МУГТ Г. Болдбаатар барилдлаа. Тэрбээр эхний барилдаандаа Туркийн бөх Бэкир Озлутай барилдсан юм. Уг барилдаанд барилдааны эхэнд манай бөх нэг шидогоор торгуулсан ч барилдааны идэвх гаргаснаар цаг дуусахаас өмнө эсрэг тамирчнаа мөн шидогоор торгуулж амжсан. Улмаар хоёр бөх үнэлгээ адилхан тул алтан оноогоор ялагчийг тодруулах болж, 42 секунд өнгөрч байхад хоёр дахь торгуулийг Туркийн бөхөд өгснөөр манай бөх Монголын баг тамирчдын салхийг сайн хагаллаа.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |