ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Андреа Довизиосо ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ
2017-08-28

 

Мотоциклийн тэргүүн ангиллын уралдаан МотоЖП-н ДАШТ-ий ээлжит гранпри Их Британи улсад боллоо. Алдарт Силверстөүн авто тойруулгад болсон уг уралдаан нь энэ жилийн хуваарьт багтсан 12 дахь уралдаан байсан юм. Гранпригийн ялагчаар Дукати багийн Итали нисгэгч Андреа Довизиосо тодорч бүтэн оноо авсан байна. Улмаар тэрбээр ДАШТ-ийг нийлбэр оноогоор тэргүүлж эхэлсэн байна. Учир нь хуучин тэргүүлэгч Испанийн Марк Маркес 13 дахь тойрогт уралдааныг орхисноор Их Британийн гранпригээс нэг ч оноо авч чадсангүй.

 

Харин уралдааны дэд байранд Яамаха багийн Маверик Виналес орсон бол 3-р байрыг домогт Валентино Росси эзэлсэн байна. ДАШТ-ийг тэргүүлж эхэлсэн Итали залуу 183 оноотой байгаа бол араас нь М.Маркес 9 оноо дутуу бичигдэж байна. Дараагийн гранпри 9-р сарын 10-нд Сан Маринод болно. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин