Германы шигшээ баг болон Шальке 04 багийн хамгаалагч Бенедикт Ховедес Италийн аварга Ювэнтус клубтэй холбогджээ. Зөвхөн үүгээр зогсохгүй Ювэнтус багт нэгдэхээр хувийн нөхцөлүүдээ бүрэн тохиролцсон гэдгийг шилдэг хамгаалагчийн агент Уолкер Струд баталсан байна. Өөрөөр хэлбэл Б.Ховедес Италийн багаас авах цалингаа шийдсэн гэсэн үг.
Харин одоо Ювэнтус түүний авах мөнгөн дүнгээ Шальке 04 багт санал болгож, наймаагаа хийх юм. Уг нь Герман хамгаалагч өөрийн бэлтгэгдсэн Шальке 04 клубт тарсалтгүй 10 жил тоглосон юм. Харин энэ улирлаас тус багийг Итали гаралтай мэргэжилтэн Доменико Тедеско удирдах болсноор Ховедесийн байр суурь алдагдаж эхэлсэн байна. Шинэ дасгалжуулагчтай болсноос хойш багийн ахлагчийн туузаа алдсан тэрбээр гарааны эрхээ ч мөн алдаад байгаа нь нууц биш.
Г.Баяраа
Уншиж байна |