Энэ жил Европын хөлбөмбөгийн шилдэг багуудын харааг булаасан цөөхөн залуусын тэргүүн эгнээнд Монако клубын довтлогч Килиан Мбаппе бичигдэж байгаа. Өнгөрсөн 6-р сараас хойш олон том багууд түүнд гэрээний санал хүргүүлсэн ч тухай бүртээ татгалзсан хариу сонсож байлаа. Тэгвэл 18 настай Франц залуугийн үнэ зуны солилцооны цонх хаагдахаас хэдэн өдрийн өмнө дээд хэмжээндээ хүрсэн байна. Түүнд өчигдөр Парисийн ПСЖ клубээс татгалзахад тун бэрх санал очсон гэнэ.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө 222 саяар Нэймарыг эгнээндээ нэгтгэсэн Францын аваргууд энэ удаад Мбаппегийн төлөө 155 сая евро төлөхөд бэлэн гэдгээ хэлжээ. Уг гэрээнд мөн нэг том заалт байсан нь цалингийн хэмжээ юм. Энэ жил долоо хоногт 16.000 еврогийн цалин авах гэрээтэй байгаа К.Мбаппед тэд долоо хоногийн 320.000 еврогийн цалинг санал болгожээ. Өөрөөр хэлбэл Сүпер одын авдаг хэмжээний цалинг 18 настай залууд амласан байна.
Солилцооны цонх хаагдахад ердөө 6 хоногийн хугацаа үлдээд байхад Монако клуб ийнхүү том наймааны санал авчээ. Харин энэхүү саналд ямар хариу өгөх нь Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлевийн мэдэх хэрэг юм.
Г.Баяраа
Уншиж байна |