“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
Натан Клеверли зодог тайлна
2017-08-28

 

Үзэгчийн хүлээлт болоод байсан Флойд – Макгрегорын тулаан өчигдөр болж өндөрлөсөн. Харин энэ тулааны өмнө хэд хэдэн халаалтын тоглолт болсны нэг нь Уэльсийн боксчин Натан Клеверли, Шведийн Баду Жэк нарын хийсэн тулаан байсан юм. WBA холбооны хагас хүнд жингийн аваргын төлөөх уг тулаан 5 раунд үргэлжилсэн бөгөөд Швед бокер текникийн илт давуу байдлаар өрсөлдөгчөө буулган авсан юм.

 

Тэгвэл уг тулаанд ялагдал хүлээсэн Уэльсийн боксчин Натан Клеверли зодог тайлах болсон байна. Тэрбээр тоглолтын дараа өөрийн твиттертээ: “Баяртай гэж хэлэх цаг нь болжээ. Баярлалаа, Баяртай бокс минь” гэж жиргэсэн байна.  Энэ жил 30 настай Клевирли анх 2005 онд 18 настайдаа мэргэжлийн бокст хөл тавьсан нэгэн. Тамирчны замналынхаа эхний 26 тулаанд дараалан ялалт байгуулсан тэрбээр хагас хөнгөн жингийн Дэлхийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байснаас гадна, WBO холбооны Дэлхийн аварга цолоо 4 дараалан хамгаалж чадсан юм. Харамсалтай нь тэрбээр 2013 оны 8-р сард ОХУ-ын боксчин Сергей Ковалевд ялагдсан бөгөөд үүнээс хойш хийсэн 7 тулааныхаа 4-т ийнхүү ялагдаад байна.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин