Германы Хамбург хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ өнгөрсөн шөнө эхэллээ. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэ удаагийн дэлхийн аваргад шилдэг тамирчин өрсөлдөж байсан байна.
Монголоос энэ удаад дөрвөн ширэн бээлийтэн Хамбургт өрсөлдөнө. Тэгвэл манай тамирчдын салхийг хагалж, эрэгтэйчүүдийн 69кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний тулаанаа өнгөрсөн шөнө хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа.
Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэх юм.
Эх сурвалж: www.mminfo.mn сайт
Уншиж байна |