Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний гол оролцогчдийн нэг Туркийн Анадолу Эфэс баг зуны турш хэд хэдэн шинэ тоглогчтой гэрээ хийсэн. Сүүлийн 8 улирал дараалан плейоффт шалгарсан тэд өчигдөр шинэ төвийн тоглогчтой болсон нь Сербийн шигшээ багийн Владимир Штимац байлаа.
Анадолу Эфес түүнийг Туркийн лигийн гол өрсөлдөгч Бешикташ багаас авч, 1 жилийн гэрээ үзэглэсэн байна. Улсын шигшээ багийнхаа хамтаар Олимп, ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн тэрбээр мэргэжлийн замналаа 15 дахь багаа сольж байгаа нь энэ. Өмнө нь тэрбээр 4 өөр багийн нэрийн өмнөөс Евролигт тоглож нийт 60 тоглолт хийснээс 7.1 оноо, 4.8 самбараас бөмбөг авалт дунджилж байсан юм. В.Штимац Анадолу Эфес багт нэгдснээр гараанд гарч, олон минутыг талбайд өнгөрүүлэхгүй ч Данстон Брайнтын сэлгээнээс тун үр дүнтэй тоглолтыг үзүүлэх нь тодорхой биз ээ.
Г.Баяраа
Уншиж байна |