Мэргэжлийн теннисийн их дуулгын цуврал тэмцээнүүдийн нэг болох Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээн тун удахгүй эхэлнэ. Их дуулгын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгийг чансаагаараа тэргүүлэх тоглогчид тодорсон байна. Тодруулбал Рафаэл Надал 2010 оноос хойш анх удаагаа уг тэмцээнд эрэгтэй теннисчдийг чансаагаараа тэргүүлж оролцохоор болжээ.
Харин эмэгтэй теннисчдийг Каролина Плискова тэргүүлэхээр болоод байна. Энэ нь Чех бсүгүйн хувьд анх удаагаа их дуулгы тэмцээний чансааг тэргүүлж байгаа тохиолдол болж байгаа юм.
Энэхүү чансааг хэдхэн цагийн өмнө нэгдсэн улсын теннисийн холбоо зарласан юм. Уг чансааг гаргахдаа энэ долоо хоногийн ATP-ийн тэмцээний амжилт болон дэлхийн теннисийн холбооны эрэмбийг харгалзан гаргасан байна.Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээн орон нутгийн цагаар дараа долоо хоногийн Даваа гаригт эхлэх хуваарьтай байгаа.
Харин чансааны хоёрдугаар байранд эрэгтэйчүүдийн тухайд Энди Мюррэй орсон бол удаах байранд Рожэр Фэдэрэр оржээ.
Харин эмэгтэйчүүдийн хувьд хоёрдугаар байранд Симона Халэп орж, Уимблдоны аварга Гарбинье Мугуруса бичигдэж байгаа юм. Уг тэмцээнд түрүү жил түрүүлж байсан Анжелика Кербер энэ жил чансааны зургаадугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |