Свонси Сити багийн Кайл Бартли 2 сар талбайд гарахгүй боллоо. Тэрбээр өвдөгний холбоос эддээ гэмтэл аваад байсан юм. Уг гэмтлээ мягмар гаригт болсон дотоодын EFLцомын тэмцээний үеэр авсан. Үүний дараа багийн зүгээс түүнийг өвдөгний холбоос эддээ гэмтэл авсан, гэмтлийн нарийн шинжилгээг дараа долоо хоногт өгнө гэж мэдээлжээ.
Гэхдээ эхний урьдчилсан мэдээгээр тэрбээр зургаагаас найман долоо хоног талбайд гарахааргүй болж байгаа гэнэ.
Бартли өнгөрсөн улиралд Лийдс Юнайтед багийн төлөө хүчин зүтгэж байсан юм. Харин улирал дундын наймааны цонх нээгдсэн үеэр Свонси Сити клубт ирээд байлаа.
Тэгвэл хэдхэн цагийн өмнө Свонси клуб чөлөөт агентын захаас хамгаалагч Жэк Бэйнбриджтэй гэрээ байгуулсан гэсэн мэдээ гарчээ. Энэ нь гэмтэлтэй тоглогчийн орон зайг нөхөхөөр хийж буй алхам бололтой.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |