Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Түүхий нефтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлж байна
2017-08-25

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.

 

 

Тэгвэл ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийтдээ 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефьт ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.

 

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар  Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн  дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Болж байгаа юмаа ил битгий ярь дуугүй л бай л даа
2017-08-25