Шведийн нэрт хөлбөмбөгчин Златан Ибрахимович өнгөрсөн улирлыг Английн Манчестер Юнайтед багт өнгөрүүлсэн. Гэвч тэрбээр өнгөрсөн 6-р сард өвдөгний гэмтэл авч улирлаа дуусгаснаас гадна, багаасаа хасагдаж багагүй азгүйтсэн. Тэгвэл Ибра дахин Манютай дахин нэгджээ. Талууд өчигдөр 1 жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Өнгөрсөн зун Швед эрийг авахаар хэд хэдэн багууд сонирхож байсны дотор Америкийн Мэжор лигийн Лос Анжелес Галакси, Эф Си Лос Анжелес зэрэг багууд эрчимтэй хөөцөлдсөн ч бүтэлгүйтсэн удаатай. Очсон баг бүртээ цом авчирдаг Швед эр 1999 оноос хойш нийт 8 өөр багт тоглохдоо 30 гаруй цом өргөсний 13 нь лигийн аваргын цом байдаг.
Өнгөрсөн улиралд тэрбээр Манчестер Юнайтед багийн нэрийн өмнөөс нийт 46 тоглолтод оролцож 28 гоол оруулсан нь багийн дээд үзүүлэлт болсон билээ. Өдгөө гэмтлээ эдгээж байгаа тэрбээр энэ оны 12-р сар гэхэд бүрэн эдгэрч талбайд гарах боломжтой аж.
Г.Баяраа
Уншиж байна |