ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Сэлтиксийн 11 дугаартай шинэ цэрэг
2017-08-24

Кливлэнд Кавалерс болон Бостон Сэлтикс багууд солилцоо хийж Кайри Өрвинг, Азаиа Томас нар ирэх улиралд бүсийнхээ гол өрсөлдөгч багуудад хүчин зүтгэх болсон талаар мэдээлсэн. Тэгвэл Кайри Өрвинг Бостон Сэлтиксийн бүрэлдэхүүнд 11 дугаартай тоглохоор болсон байна. Тэрээр өөрийн инстаграм хуудсаар үүнийгээ зарлажээ.

 

Кайри Өрвингийн төлөө Бостон Сэлтикс бүх одод холбогч Азаиа Томас, довтлогч Жэй Краудэр, төвийн тоглогч Антэ Зизич болон дараа жилийн драфтын Брүүклин Нэтс багийн нэгдүгээр тойргоор сонголт хийх эрхүүдийг өгсөн юм. Өрвинг нь энэ жилийн шигшээ цувралд Голден Стэйт Уорриорс багт 4:1-ийн харьцаатай хожигдсоны дараа солилцоонд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан билээ.

 

Өдгөө 25 настай Өрвинг нь Кливлэндэд 2 дугаартай тоглодог байлаа. Харин Бостон Сэлтикс баг 2 дугаарыг домогт дасгалжуулагч Рэд Ауэрбахын нэр дээр мөнхөлсөн байдаг учраас тэрээр энэ дугаартай тоглох боломжгүй байсан юм. Өрвинг нь 2 дугаартайгаар өнгөрсөн улиралд 25.2 оноо, 5.8 ашигтай дамжуулалт, 3.2 самбараас бөмбөг авалтыг өнгөрсөн улиралд дунджилсан. Харин түүний Бостон Сэлтикст өмсөхөөр сонгосон 11 дугаарыг тэрээр өмнө нь Нью Жэрсид байхдаа буюу ахлах сургуульд тоглож байхдаа өмсдөг байжээ.

 

Сэлтиксийн түүхэнд өмнө нь 11 дугаарыг “Том Жаал” хочит Глэн Дэвис болон алдрын танхимын гишүүн Боб МакАдүү нар өмсдөг байлаа.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин