ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
“Парис-2017”: ДАШТ-ий эхний өдөр Монгол бөхчүүд
2017-08-24

Францын Парис хотноо болж буй тэмцээнд өчигдөр манай 4 бөх зодоглосон. Манай бөхчүүд өчигдөр бүгд эхний даваагаа амжилттай давсан боловч хоёр, гурав дахь барилдаанууддаа гурав нь бүдэрлээ.

 

 

55кг: Энэ жинд манай улсаас Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Э. Даваачимэг барилдсан. Тэрээр эхний тойрогтоо Украины Татьяна Китийг 7:6-аар ялж, хоёр дахь барилдаандаа Туркийн Бедиха Гуныг 8:3-аар ялсан. Харамсалтай нь манай бөх шөвгийн наймд “Лас-Вегас 2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн наадам, Исламын шашинтай орнуудын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн бөх Одунао Адекуроройд 4:8-аар ялагдсан. Гэхдээ түүний бөх шигшээ барилдаанд шалгарснаар  Э. Даваачимэг дагах барилдаанд барилдсан. Энэ барилдаандаа манай бөх эзэн орны бөх Матилде Риверетэй барилдаж 0:4-аар ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

 

58 кг: Энэ жинд манай улсаас Азийнаварга, Хасу-Мегастарсклубынтамирчин ОУХМ А. Батцэцэгбарилдсан. Тэрээр эхний тойрогтоо Казахстаны бөхийг цэвэр ялаад байсан ч хоёр дахь барилдаандаа буюу 1/8 шигшээ барилдаандаа Нигерийн бөх Аминат Олуван Фунмилаотой хийж ялагдал хүлээсэн. Ингэснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

75 кг: Өчигдөр болсон хамгийн хүнд жингийн барилдаанд манай улсаас Хилчин Спорт хорооны тамирчин ОУХМ Г. Уртнасан барилдсан. Тэрбээр эхний тойрогтоо Францын бөх ДенисеПаулиньюЛесарпентерийг ялсан. Харамсалтай нь хоёр дахь барилдаанаа “Лас-Вегас 2015” ДАШТ-ий хүрэл медальт Эстоний Эпп Маэгт 2:4-өөр ялагдсан юм.

 

 

Харин эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн гол найдлага, гол сенсацуудын нэг байсан 63 кг-ын тамирчин Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ийхүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийнмөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийнхүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спортхороо, “Аваргууд” академийнтамирчин ОУХМ ПүрэвдоржийнОрхон юм. Тэрээр дотоодын сонгон шалгаруулах тэмцээнд жингийнхээ шилдгүүдийн нэг хөдөлмөрийн гавьяат тамирчин С. Батцэцэгийг буулган авснаар Парис явах эрхтэй болсон. Энэ үед Монголчууд янз янзаар ярьж бичиж байлаа. Тэгвэл өчигдөр тэрээр өөрийгөө яагаад явсан бэ гэдгээ яруу тод харуулж чадлаа. Тодруулбал тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг эх орондоо авч ирсэн юм. Тэрээр эхний тойрогтоо Энэтхэгийн бөх Шилпи Шераныг оноогоор цэвэр ялж, ДАШТ-ий хүрэл медальт Шведийн Хенна Иоханссоныг 6:2-оор буулган авсан. Ингээд дөрөвний нэг шигшээд Африк тивийн 7 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялсан. Харин хагас шигшээд Олимпийн хошой хүрэл медальт Колумбын Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялсан. Ингээд аваргын алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт, ЕАШТ-ий хошой аварга Украйны Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа Парисын тэнгэрт мандуулсан.

 

Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө энэ өндөрлөгт хөдөлмөрийн баатар З. Ойдов, Х. Баянмөнх, С. Батцэцэг, МУ-ын гавьяат тамирчин С. Цэрэнчимэд нар энэ өндөрлөгт хүрч байжээ.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain tamirchin ingej l ooriigoo haruuldag yumdaa. duudee bayar hurgej amjilt husie.har tsagaan hel amnaas hol baig...
2017-08-24
zochin:
mongol busguichuud gaihamchigtai.bayar hurgie.olpiin avarga bolooroo
2017-08-24
Amjilt:
Mundag tamirchiddaa AMJILT husey
2017-08-24