ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Г. Уртнасан яллаа
2017-08-23

 

Энэ өдрийн барилдаануудын хамгийн хүнд жин болох 75 кг-д Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г. Уртнасан зодоглолоо. Түүний өрсөлдөгч нь талбайн эзэн буюу Францын тамирчин Паулинью Лэкарпэнтиэр байлаа. Тун ширүүн өрсөлдсөн уг барилдаанд эхний оноог манай бөх торгуулиас авч чадсан. Харамсалтай нь барилдаан талдаа орж байхад манай бөх торгууль авч 30 секундэд оноо авах шаардлагатай болсон. Гэхдээ ямартай ч манай бөх тус торгуулийн хугацаанд өрсөлдөгч тамирчнаас 2 оноо салгаж, үүнээсээ нэг их удалгүй дахин хоёр оноо авсан юм. Ингээд барилдааны цаг дуусахад манай бөх дахин хоёр оноо авснаар 7:0 харьцаатай талбайн эзэн тамирчинг буулган авлаа.

 

Дараагийн шатанд манай бөх Украйн, Бразил, Эстон бөхчүүдийн аль нэгтэй таарна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
orkhon altyn tuluu shunu barildana
2017-08-23