Эхний барилдаандаа Казахстаны бөхийг цэвэр ялаад байсан манай тамирчин хоёр дахь барилдаанаа Нигерийн бөх Аминат Олуван фунмилаотой барилдлаа. 1/8 шигшээгийн барилдаан учраа хоёр бөх хэн хэн нь нилээн няхуур үзэж байсан юм. Ингээд барилдаан эхлээд удаагүй байхад манай бөх шүүгчдээс торгууль авч 1 оноог эсрэг тамирчиндаа алдсан. Үүний дараа эсрэг тамирчинг дэвжээний захад түрж явахдаа хариу мэхэнд орж мөн нэг оноог алдсан юм. Эсрэг тамирчин нь манай бөхөөс чац урттай байсан нь барьц авах, барилдаан өрнүүлэхэд саад болж байлаа. Гэхдээ манай бөх завсарлагааны дараа эсрэг тамирчнаас торгуулиар нэг оноо салгаж чадсан. Гэсэн хэдий ч дутуу оноог гүйцэхэд цаг хангалттай байсангүй. Нигерийн бөхийн хувьд энэ жингийн гол фаворит Норвегийн Грэйг Булленийг буулган аваад байсан билээ. Манай тамирчны хувьд одоо нигерийн бөхийг хэрхэн барилдахыг харах л үлдлээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |