Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн ангилалд эх орноо төлөөлж барилдсан ААШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П. Орхон барилдлаа. Түүний эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн бөх Шилпи Шеран байлаа. Тэмцээний эхнээс барилдааны санаачлагыг өөрийн талд авч явсан П. Орхон барилдаан дуусахаас өмнө өрсөлдөгчөө цэвэр яллаа. Ингэснээр тэрээр зүгээр нэг МУГТ, хөдөлмөрийн баатар олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С. Батцэцэгийг Парисын ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх дотоодын барилдаанд ялаагүй гэдгээ харуулж чадлаа.
Манай бөхийн дараагийн өрсөлдөгч нь Швед, БНСУ-ын бөхчүүдийн ялсан нь байх юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |