ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Э.Даваачимэг яллаа
2017-08-23

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-д хүч үзэж байгаа Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг эхний барилдаанаа өндөрлүүллээ. Түүний эхний учраа нь ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ЕАШТ-ий хошой аварга Украйны тамирчин Татьяна Кит байсан юм.

 

Барилдааны эхэнд манай бөх онооны давуу байдлыг алдаж, хөлдөө хэд хэдэн удаа эсрэг бөхөө алдаад байсан бол барилдааны дунд үеэс өрсөлдөгч бөхийнхөө мэхийг мэдэрч, өөрөө хий багатай барилдаж эхэлсэн юм. Улмаар 6:1 гэсэн онооны дутуу байдлаа цаг дуусахаас өмнө 7:6 болгож чадсанаар эхний даваагаа амжилттай давж чадлаа. Эхний хүндхэн учраагаа давсан манай бөхийг одоо Турк болон БНСУ-ын бөхчүүдийн ялсан нь сорих юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tv suvgaa heleech hu
2017-08-23
sukh:
yamar tv uzexve
2017-08-23