Францын Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-нд өнөөдөр манай улсаас эмэгтэй жингүүдэд 4 бөх зодоглож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний 58 кг-д зодоглосон Азийн аварга, Хасу-Мегастарс клубын тамирчин ОУХМ А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны бөх Гульшахарат Талассоватай хүч үзлээ. Тэрбээр барилдааны санаачлагыг эхнээс нь авч явсаар 9:2 гэсэн онооны давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас өмнө өрсөлдөгчөө хэвтээ барилдаанаас хүнд байдал оруулж даралт авснаар буулган авлаа.
Одоо манай бөх хоёрдугаар тойрогтоо ЕАШТ-ий аварга Норвегийн Грег Буллен, Нигер улсын тамирчин Аминат Олуван фунмилао нарын хэн ялсантай нь хүч үзнэ.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |