ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу
2017-08-23

 

Өнөөдрөөс сар шахам хугацааны өмнө Даниэл Кормиэр, Жон Жонс гэсэн тулаан UFC сонирхогч хүн бүрийг зурагтных нь өмнө уясан. Тус тулаанд өмнө нь өөрийнхөө болчимгүй үйлдэл болон сэргээшийн асуудлаас болж 2 ч удаа холбооноос шийтгүүлж байсан Жон Жонс ялж, үзэгчдээс ясны тулаанч гэсэн үнэлгээг авч байсан цаг саяхан. Тэрбээр тулааны гурав дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө дутуу гаргаж хугацаанаас нь өмнө ялалт авсан билээ.

 

Харамсалтай нь өнөөдөр түүний талаар таагүй мэдээлэл гараад байна. Учир нь тэрээр дахин сэргээшийн эсрэг шинжилгээнд бүдэрсэн байна. Өдгөө 30 настай тулаанчийн хувьд замнал нь энд хүрээд өндөрлөж ч болох талаар гадны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ талаар Нэгдсэн улсын сэргээшийн эсрэг агентлаг болон UFC тулааны холбоодууд албан ёсны мэдэгдэл хийжээ. Түүнээс авсан дээжнээс Туринабол буюу анаболик сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн гэнэ.

 

Жон Жонсын хувьд өмнө нь авто машины осолтой холбоотойгоор шийтгэл амсаж, мөн UFC 200-ийн тулаанаа сэргээшийн асуудлаас болж цуцлуулж, нэг жил октагонд гарахгүй байх шийтгэл амсаж байсан юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин