Энэ онд улсын хэмжээнд 524.3 мянган га-д үр тариа,үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 га-д хүнсний ногоо, 78.2 га-д тосны ургамал, 28.2 га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тус тус тариалалт хийсэн байна.
Байгаль цаг уурын давашгүй хүчин зүйл болох ган, нарны хэт их халалтын нөлөөллөөс шалтгаалж үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдаж, 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3, хэрэгцээт гурилынхаа 52.5, төмсний 74.5, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах төлөвлөгөөг Улсын ургацын комиссоос гаргалаа.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг бөгөөд энэ жилийн хувьд 154.5 мянган тонн орчим хүнсний улаан буудай дутах төлөвтэй байна.Энэхүү 154.5 мянган тонн улаан буудайг ОХУ-аас имплотлохоор болжээ. Түүнчлэн намрын ургац хураалтын техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байна. Мөн энэ жил гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг ХХААХҮЯ-наас албан ёсоор мэдэгдлээ.
М.Өлзийцэцэг
Уншиж байна |