Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Зээлийн хүүг 9 хувь болгоход 20 алхам хийх ёстой
2017-08-23

Голомт банкны эдийн засагчид, эдийн засагч судлаач болон гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран зээлийн хүүг бууруулах үндэсний старатегийг боловсруулжээ.  Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлснээр 19 хувьтай байгаа банкны хүүг тодорхой хугацааны дараа 9 хувь хүртэл буулгах боломжтой байгааг Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хэлэв.  Мөн тэрбээр Монгол Улс макро болон микро эдийн засгийн түвшинд 20 орчим алхмыг хийж байж зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулж, буулгах боломжтойг дуулгав.

 

Зээлийн хүү яагаад өндөр байна вэ?

 

Зээлийн хүү бол эдийн засгийн эрүүл мэндийг харуулдаг үзэгдэл. Зээлийн хүүг хэн нэгэн сайн дураараа тогтоохгүй. Бид зээлийн хүү яагаад өндөр байгааг олон талаас нь судалж, таамаглал дэвшүүлсэн. Энэ таамаглал маань батлагдсан.

 

Өнгөрсөн 27 жилийн турш гадаад валютын эсрэг төгрөгийн ханшийг хамгаалахын тулд төгрөгийн үнэ болох зээлийн хүүг зориуд өндөр түвшинд барьж ирсэн. Банкууд дээр төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 15 хувь байна. Долларын хадгаламж жилийн 6 хувийн хүүтэй. Бид хүчээр төгрөгийн хадгаламжийн хүүг 6 хувь болгон бууруулбал хүмүүс төгрөгөө зараад долларын хадгаламж болгоно. Энэ нь иргэдийн төгрөгт итгэл итгэл сул байгааг харуулна.

 

Төгрөгийн зээлийн хүүг бууруулах тулд хийх үндсэн стратеги бол төгрөгийн долларын эсрэг чадавхийг сайжруулах, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах алхмыг хийх ёстой.

 

Монголын эдийн засаг суурь өвчтэй болсон. Төгрөгийн ханш гадаад валютын эсрэг байнга сулардаг. 1990 онд бидэнтэй адил социалист улс байгаад чөлөөт зах зээлд шилжсэн улсуудтай харьцуулж үзсэн. Ингэхээр манай улсын эдийн засаг хамгийн доод түвшний таван хувьд байна. Тэр улсуудын ихэнхийнх нь зээлийн хүү нэг оронтой тоонд орсон. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш долларын эсрэг 2450 гэсэн тоогоор яригдахгүй байна гэсэн мэдээллийг  Ө.Ганзориг өглөө.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Голомт банк үндэсний хуримтлал нэрээр 20 хувийн хүүтэй хадгаламж зах зээл татаж байна. Эхлээд энэ хүүгээ ядаж бусад банк шиг болголдоо. Бусад нь зээлийн хүүгээ бууруулах гээд үзээд байхад эсрэгээрээ хадгаламжийн хүүг өсгөөд байх юм. Эндээс л эхлэнэ шүү дээ.
2017-08-23