“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
Кими Райконен гэрээгээ сунгалаа
2017-08-23

 

Формула нэгийн зуны амралт үргэлжилж байгаа ч багууд улирлын үлдсэн уралдаануудад эрчимтэй бэлтгэсээр байна. Энэ жил Мерседес багтай тун сайн өрсөлдөж байгаа Феррари баг өчигдөр Финлянд нисгэгч Кими Райконентой шинэ гэрээнд гарын үсэг зуржээ. Үр дүнд нь 2007 оны Дэлхийн аварга туршлагатай нисгэгч Италийн багтай дахин нэг жил ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны улирлыг дуустал Улаан машинаар уралдах болж байна.

 

Энэ жил 37 настай Кими Дэлхийн аваргад оролцож байгаа хамгийн ахмад  тамирчдын тоонд багтаж байгаа ч зодог тайлах болоогүй байгаа. Тамирчны замналдаа Формула 1-с гадна ралли, Наскар зэрэг хэд хэдэн уралдааныг дамжиж үзсэн тэрбээр 2017 онд тун боломжийн үр дүнтэй уралдаж эхний 11 Гранпригийн 4-т нь шагналын тавцанд гарч, 116 оноотой V байранд бичигдэж байна.

 

2017 онд тун өндөр амжилттай байгаа Феррари багийн хувьд Герман нисгэгч Себастьен Феттелийг нэгдүгээр нисгэгчээрээ уралдуулж байгаа нь нууц биш. Харин түүний амжилтад Кими том түлхэц болж байгаагаас гадна зохион бүтээгчдийн цомын төлөөх дайралтад үлэмж хэмжээгээр нэмэр болж байна.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин