ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Сонирхолтой усанд үсрэлт
2017-08-23

 

Энэ сарын 21-ний өдөр байгалийн ховор үзэгдэл болох нар хиртсэн.  АНУ-ын Орегон мужийн нутаг дэвсгэрт энэ үзэгдэл тун тод харагдсан юм. Тэгвэл нар хиртэлтийн үеэр тус бүс нутагт мэргэжлийн усанд үсрэгчид цугларч, тусгай үсрэлт хийжээ. Ердөө 58 секунд үргэлжилсэн нарны бүтэн хиртэлтийн үеэр тэд өөрсдийн бэлдсэн тавцангаас тусгайлан бэлтгэсэн усан сан руу үсэрсэн байна.

 

Тавцангийн өндөр нь 66 фүүт буюу 20.1 метр байсан бол усан санд нийт 30.000 галлон (113.562 литр) ус бэлдсэн байна. Хэдийгээр энэ тавцангаас Дэлхийн цувралын шилдэг оролцогчид ээлж дараалан үсрэлт хийсэн ч нар бүтэн хиртсэн байх үеэр эмэгтэй тамирчин усанд үсэрсэн байна. Уг тамирчин нь Австралийн усанд үсрэгч Хелена Мертен байсан юм. Энэ жилийн Дэлхийн цуврал тэмцээн нийт 6 үе шаттай зохигдож байгаа. Улирлын 4 дэх тэмцээн ирэх 9-р сарын 3-нд АНУ-ын Форт Уорт хотод болно.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин