Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Монголоор дамжин өнгөрөх тээвэр эрс нэмэгджээ
2017-08-22

Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна.

 

 

Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой бөгөөд үүнийг хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” Олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ashguidee
2017-08-23
Зочин:
Энэ монгол гэх ёоз муутай нэрийг өөрчлөхсөн, пязда. Яаж ч дэвшиж хөгжих гээд монгол сэтгэлгээ, монгол заншилд хамаг юмаа үдүүлэх юм. Нэрээ өөрчлөе Халхчууд аа. Халхын бүгд найрамдах улс гэвэл ямар байна? Тэгээд халх үндэстэн гэж явбал ямар вэ?
2017-08-22