ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Универсиад наадмын эргэн тойронд
2017-08-22

 

Оюутны Олимп гэгддэг зуны Универсиад наадам Тайваний Тайпэй хотод амжилттай үргэлжилж байгаа. Манай тамирчид өчигдөр жудо бөх, фэнсинг, хүндийг өргөлтийн төрлүүдэд хүч үзсэн юм. Өчигдөр жудогийн татами дээр эх орноо төлөөлж 4 бөх гарсан. Эхлээд эмэгтэйчүүдийн -63 кг-д Б. Баасанжаргал барилдаж Нидерландын бөх Ивема Ирист вазари үнэлгээгээр ялагдсан. Түүний араас -70 кг-д М. Даваасүрэн зодоглож Бразилын бөх Чианка Тимо Барбарад мөн л ялагдал хүлээлээ. Мөн хүнд жингүүд болох -81, -90 кг-ийн жингүүдэд Б. Гаажадамба, Э. Мөнхжаргал нар барилдлаа. Б. Гаажадамба Украйны бөх Черкай Александрт вазари үнэлгээгээр ялагдсан бол Э. Мөнхжаргал эхний тойрогтоо Словакын бөх Хегедус Дусаныг цэвэр ялсан ч, хоёрдугаар тойрогтоо Эстон улсын бөх Куусик Матиаст цэвэр ялагдсанаар жудочдын хоёр дахь өдөр өндөрлөсөн.

 

Харин фэнсингийн тамирчдаас 4 эрэгтэй тамирчин хүнд сэлэмний төрөлд ур ухаан, авхаалж самбаагаа сорьсон. Үүнээс Б. Амарболд АНУ-ын тамирчин  Хоиле Жаковд, Э. Дөлгөөн Унгарын тамирчин Сиклоси Жержилид, Ц. Жигжидсүрэн АНУ-ын тамирчин Канакус Габриелд тус тус ялагдал хүлээсэн. Үлдсэн нэг тамирчин болох  Э. Бат-Эрдэнэ эхний тойрогтоо Энэтхэгийн тамирчин  Манохаран Сажити Акшаяг 5:4 гэсэн онооны харьцаатай буулган авсан боловч дараагийн тулаандаа ялагдал хүлээсэн байна. Ингэснээр манай тамирчид 8 сарын 24-нд болох багийн төрлийг хүлээхээр болоод байна.

 

Өчигдөр мөн хүндийг өргөлтийн тамирчид маань өрсөлдсөн юм. 58 кг-ийн жинд ОУХМ О. Баярцэцэг хүч сорьж 18 тамирчнаас 13 дугаар байранд шалгарсан байна. Тэрээр огцом өргөлтөөр 74 кг, түлхэлттэй өргөлтөөр 92 кг, нийт 166 кг өргөсөн юм. Түүний өрсөлдсөн жинд Тайваний тамирчин Куо Синг Чун 2 өргөлтийн нийлбэрээр 249 кг өргөн Универсиад наадмын рекордыг шинэчилж аварга болсноор жиндээ шилдэг нь байлаа.

 

Өнөөдөр Универсиад наадам байт харваа, бэйсбоол, сагсан бөмбөг, дайвэнг, хөлбөмбөг, фэнсинг, уран гимнастик, жудо бөх, усанд сэлэлт, теннис, таэквондо, ширээний теннис, воллейбол, хүндийг өргөлт, усан поло зэрэг спортын төрлүүдээр үргэлжлэн явагдана.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин