Италийн Ювэнтус клубын шилдэг хагас хамгаалагч Клаудио Маркизио багаа орхиж магадгүй байгаа мэдээлэл Итали даяар шуугиан болж байна. Түүнийг солилцооны цонх хаагдахаас өмнө Турин хотоос явах хэдэн хэдэн шалтгаан байгаа тухай Gazzetta dello sport мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 31 настай хагас хамгаалагч багийн тоглолтын тактикаас гадуур байгаадаа нэлээд дургүйцэж байгаа аж. Улирлын өмнөх тоглолтуудад тэрбээр бэлтгэл сайн байсан ч дасгалжуулагч түүнийг 2 ч чухал тоглолтод гараанд гаргаагүй. Эхлээд Италийн Сүпер цом, дараа нь Кальяри багийн эсрэг хийсэн тоглолтуудад сэлгээнээс гаргасан нь түүнд таалагдаагүй нь мэдээж.
Мөн Хөгшин хатагтай нар сүүлийн үед Роматай холбоо тогтоож Нидерланд хагас хамгаалагч Кевин Стротманыг сонирхож эхэлсан гэнэ. Энэ нь К.Маркизиогийн багт эзлэх байр суурийг ганхуулж эхэлжээ.
Г.Баяраа
Уншиж байна |