ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Мэтт Даусон мэс засалд орно
2017-08-22

 

2003 оны Рагбийн ДАШТ-ий аварга, Английн шигшээ багийн тоглогч асан Мэтт Даусон мэс засалд орохоор болжээ. Тамирчин ахуйдаа бэртлийн улмаас хэд хэдэн удаа мэс ажилбар хийлгэж байсан тэрбээр энэ удаад өөр шалтгаантайгаар мэс засалд орох гэнэ.

 

Өнгөрсөн жил тэрбээр Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнд амарч байхдаа хачигт хазуулсан юм. Хэдийгээр үүнээс хойш багагүй хугацаан өнгөрсөн ч биеээр нь тархсан хачигны халдвар саяхнаас түүнийг зовоож эхэлсэн байна. Улмаар эмч нар түүнийг яаралтай зүрхний мэс засалд орох шаардлагатайг дуулгажээ.

 

1995 оноос 2006 он хүртэл Английн шигшээ багт хүчин зүтгэсэн тэрбээр 11 жилийн хугацаанд нийт 77 тоглолтод орж 101 оноог багтаа авчирсан байдаг. Харин клубын түвшинд Нортхэмтон, Лондон Васпс зэрэг багт хүчин зүтгэж байсан аж. Зодог тайлаад 10 гаруй жилийг өнгөрүүлсэн Англи эр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин