АНУ болон Европын шилдэг эрэгтэй гольфчид Райдер цомын төлөө өрсөлддөг уламжлалтай. Тэгвэл энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хувилбар болох Солхайм цомын тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог уг тэмцээн 1990 оноос хойш явагдахад АНУ-н баг 9 удаа, Европын баг 5 удаа түрүүлээд байсан юм. Нэгдсэн улсын Айова мужид болсон энэ жилийн тэмцээнд Америкийн гольфчид 16.5 - 11.5 харьцаатай ялалт байгуулснаар 2 тэмцээн дараалан цом өргөжээ.
Энэ жил АНУ-н багийг 2015 оны цомын эзэн Жули Инкстер ахласан бөгөөд жил дараалан цомын эзэн болсон 2 дахь ахлагч болж, түүхэнд бичигдсэн байна. Өмнө нь ийм амжилтыг 1996, 1998 онд Жүди Ранкин үзүүлж байсан түүхтэй. Дараагийн тэмцээн 2019 онд Европ тивд зохион байгуулагдах болно.
Г.Баяраа
Уншиж байна |