Талбайн теннисийн АНУ-д болдог томоохон тэмцээнүүдийн нэг Синсиннатигийн нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Болгарын теннисчин Григор Димитров түрүүлж 3.2 сая ам.долларын эзэн боллоо. Америкт зохиогддог теннисний томоохон хоёр тэмцээний нэг болох уг тэмцээн нт АНУ-ын Нээлттэй Тэмцээний өмнөх сорилго болдог юм. Тус тэмцээнд оролцсон дэлхийн томчуудаас гурав нь гэмтлийн улмаас тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсны дээр Рафа Надал дөрөвний нэг шигшээд Ник Кирьост ялагдсан нь Болгар эрд сайхан боломж болсон юм.
Халуун нар шарж байсан хэдий ч үе хоорондын амралт нь дэлхийн чансааны есдүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа эрд энэ жилийн гурав дахь, замналынхаа долоо дахь түрүүг авахад хангалттай байлаа.
“Маш их баяртай байна. Өөр хэлэх үг орж ирэхгүй байна. Энэ цомыг өргөж байгаадаа туйлын их аз жаргалтай байна. Ялангуяа Мастерс 1000 тэмцээний анхны цомоо авч байгаадаа маш их баяртай байна” гэж өдгөө 26 настай теннисчин эр сэтгүүлчдэд даруухан ярилцлага өгсөн байна.
Тэрээр уг тэмцээний турш эсрэг тамирчиддаа ганц ч сэт алдаагүй юм. Өмнө нь 2007 онд алдарт Новак Жокович л ийм амжилт гаргаж байсан юм.
Теннисчдийн хувьд дараагийн том тэмцээн болох Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээн 08 сарын 28-нд эхэлнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |