Энэ зуны хамгийн том наймаануудын нэг нь Пол Жоржын Оклахома Сити Тандэр багруу явсан шилжилт байсан. Тэрээр Индианад тоглохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн нь түүнийг ямар ч үнээр хамаагүй солих алхамд хөтөлсөн. Учир нь Жорж болон Индиана Пэйсэрс гэсэн талуудын гэрээ дуусахад ганцхан жилийн гэрээ үлдээд байсан юм. Ийм тохиолдолд, ийм гэдэг нь хэрвээ багийнхаа ойрын 5 6 жилийн ирээдүйг хэн нэгэн од тоглогчтойгоор төсөөлж байсан нь орвонгоороо эргэх үед багууд тухайн тоглогчийг өөр боломжийн зүйлээр сольж, гар хоосон үлдэхгүйг л боддог.
Тухайн үед нэгэн хачирхалтай зүйл бас болоод амжсан. Чухамхүү түүнийг авахыг нэн тэргүүний зорилгоо болгоод байсан Лэйкэрс Жоржыг сонирхохоос татгалзсан билээ. Зарим нэг эх сурвалжууд Жорж гэрээ нь дуусмагц Лэйкэрс рүү явах учраас түүний төлөө ямар нэгэн зүйл зарлагадахыг хүсэхгүй байгаа талаар бичиж эхэлсэн юм. Байж болох л зүйл. Учир нь Лос Анжелес хотын уугуул гэдгээр нь Пол Жоржийг хүн болгон мэднэ. Яагаад төрөлх хотдоо очих хүсэл тээж болохгүй гэж?
Гэтэл түүнийг ийм шийдвэр гаргахад нь гадны өөр хүчин зүйлүүд байсан бол яах вэ? Яг ийм утга бүхий мэдээ НБА-ын ертөнцийг яг одоо мэдээгүй, унтаа байдлаас аварч байна. Тодруулбал Индиана Пэйсэрс багийн зүгээс лигийнхээ удирдлагуудад Лос Анжелэс Лэйкэрс баг Пол Жоржтой нууцаар холбоо тогтоосон байсан. Энэ нь манай багийг богино хугацаанд ирээдүйд нөлөөлж болохуйц шийдвэр гаргахад хүргэсэн. Энэ бүхнийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байгаа юм. НБА ч үүнийг нь хүлээн авч хэргийг шалгах хуулийн фирмүүдээ хүртэл сонгож эхэлсэн гэх. Одоогийн байдлаар ямар нэгэн нотлох баримт олдоогүй байгаа боловч хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол дараах шийтгүүлээдээс аль нэгийг нь Лэйкэрст оноож болзошгүй юм. Үүнд: Ирээдүйн драфтаар тоглогч сонгох эрхийг нь хасах, 5 хүртэлх сая долларын торгууль, мөн ямар нэгэн байдлаар Полж Жоржийг авах алхам дээр нь лигийн зүгээс хориг тавих гэх мэт.
Гэхдээ үүнийг нь мэдсэн Лэйкэрсийн удирдлагууд өөрсдийн өмгөөлөгчдийн багийг хүртэл хөлсөлж аваад байгаа юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |