Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
М.Дагва: Тавантолгойг 200 жил ашиглана гэсэн хүмүүс Шарын голыг очоод үз
2017-08-21

Өмнийн говь дахь Тавантолгойн уурхайг ашиглаж, үр шимийг нь хэсэг бүлэг хүн үү эсвэл Монголын 3 сая иргэн хүртэх үү гэх хэрүүл Төрийн ордонд үргэлжид үүсдэг. Ямар хэмжээний нөөцтэй, хэдэн жил ашиглах тухай нэгдсэн ойлголтгүй атлаа асар их хэмжээний мөнгө босгож, ашиг олох хүсэлтэн олон. Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс өнөөгийн менежмент, технологиор олборловол 10 хүрэхгүй жилийн дараа Тавантолгойн нөөц нь дуусна гэж “айлгаж” буй. Харин улстөрчид 200 жил ашиглаж, монголчуудыг өргүй амьдаруулна хэмээн олны чихийг баярлуулж байна. Тиймээс бид уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсийн нэг “QMC” группын ерөнхий захирал М.Дагватай уулзаж, Тавантолгойн нөөц болоод сорчилж олборлодог гэх асуудалд хариулт авлаа. 
 
 
 
-Тавантолгойн нөөцийн талаар яриагаа эхэлье. Ямар хэмжээний нөөцтэй талаар мэдээлэл өгөөч.
 
 
-Ойлголтын зөрүү байдаг бол түүнээс эхлэе л дээ. Хайгаад, газрын дор байгаа гэдгийг нь олж мэдсэн болон барагцаалж байгаа хэмжээгээрээ Тавантолгойд 6-7 тэрбум тонн нүүрс яригдана. Газрын дор буй нүүрсний хуримтлал. Бидэнд байгалиас өгсөн өгөгдөл. Энэ өгөгдлөө мэдэж байх нь чухал. Улс орнуудад байгалийн баялаг, өгөгдлүүдээ судалж, бүртгэж, анализ хийдэг тусгай байгууллагууд байдаг. Манай улс ч ийм байгууллагатай, түүнийгээ улам төгөлдөржүүлэхээр хуулинд тусгаад явж байгаа.
 
Байгалиас өгсөн баялаг, өгөгдлийг хөгжлийн боломж, бололцоо болгож чадах эсэх нь хэтэрхий олон хүчин зүйлээс хамааралтай. Түүнийг нь хүмүүс гүйцэд харсан, дутуу харсан аль нь болохоосоо хамаараад жишээлэхэд Тавантолгойгоос авч ашиглах боломжтой нүүрсний хэмжээг хэтрүүлж хэлэх явдал байна.
 
 
-Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтыг жилээр тооцох боломжтой юу? 
 
 
- Тооцох гэхээсээ илүү баримжаалдаг гэж хэлье. Газрын дор баялаг буйг мэдсэн бол эргэлтэд оруулах боломжийг тал бүрээс нь үнэлнэ. Тал бүрээс нь гэдгийг жишээлэхэд Монгол Улсын хувьд хүн ам цөөн тул дотоодын хэрэглээ нь бага учраас гадагш зарах боломжийг авч үздэг. Хосгүй ховор баялаг байвал зарж байгаа тал нь тоглоомын дүрмээ, үнээ өөрөө тодорхойлж, зах зээлээ өөрөө сонгоно биз дээ. Харин манай нүүрсний тухайд нөхцөл өөр. Ихэнхдээ л худалдаж авч байгаа нь цөөн, зарж байгаа нь олон тул зарж буй талууд хоорондоо өрсөлддөг. Тиймээс тэдэн жил олборлож, ашиглана гэж итгэлтэй, бардам хэлэхэд хэцүү. Өрсөлдөж байгаа нэг этгээд үнэ буулгаж, нөгөө нь шинэ технологи нэвтрүүлээд өртгөө бууруулах зэрэг олон боломж байгаа учраас миний нүүрсний өрсөлдөх чадвар хаа хүрч дуусна тэнд баялгийг ашиглах хугацаа дуусаж болно. 
 
Манай улсын гол асуудал бол нүүрсний бизнест хожуу хөл тавьсан. Бусад улс орнууд 20-30 жил ажиллаж, өөрийн гэсэн давуу талыг бий болгосон зах зээл рүү хоцорч орсон. Бизнест түрүүлж орсон нь ихэнх зах зээлээ эзэлдэг. Харин хоцорсон нь бусдын хэрэглэгчийг булааж авахын төлөө “байлддаг”. Ийм зовлонтой ажлыг Монголын компаниуд хийж байгаа. Энэ хэцүү өрсөлдөөн дунд Тавантолгойн 6-7 тэрбум тонн нүүрсний хэдийг нь ашиг гарган зарж чадах юм бол. 
 
 
-Нэг нь Тавантолгойг 200 жил ашиглана. Нөгөө нь 10 хүрэхгүй жилийн дараа нөөц нь дуусна гэх. Үүнийг та тайлбарлаад өгөхгүй юу?
 
 
Өрсөлдөөнд аль болох давуу тал гаргаж чадвал аль болох олон жил ашиглаж чадна л гэж хэлэх гээд байна. Гэхдээ таны асуугаад байгаа 200 жил гэдэг хугацааг бүрхэгдүүлээд байгаа, өрсөлдөөнд сул тал бий болгоод байгаа хүчин зүйл нь хэтэрхий их байна. Бизнест жишээлэхэд шийдвэр гаргах хурд өрсөлдөөнд том давуу тал авч ирдэг. Бид төрийн олон шат дамжлагаар шийдвэр гаргах тул Тавантолгойд энэ давуу тал лав алга. 
 
Бизнест орцынхоо өртгийг бууруулж чадвал гарцынхаа өртгийг бууруулж өрсөлдөх давуу тал бий болгодог. Уул уурхайн бизнесийн нэг орц нь уурхайг эхлүүлэхэд шаардагддаг их хэмжээний хөрөнгө оруулалт. Бидний өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй учраас гаднаас хөрөнгө авч, түүнд нь хүүгийн зардал төлөхөөс аргагүй. Улс нь ядмаг байх тусам хүүгийн зардал өндөр. Энэ тал дээр бас л давуу тал алга. Өөр нэг орц нь уурхайг ажиллуулахад шаардагддаг машин техник, хүн хүч, дизель түлш. Бид уул уурхайн том машин, техник, түүнчлэн нефтийг ч үйлдвэрлэдэггүй, гаднаас худалдаж авдаг тул давуу тал байхгүй. 
 
Монголын уурхайнуудын хувьд одоохондоо гадаргад ойр байгалийн баялаг, хямд ажиллах хүч хоёр л өрсөлдөх давуу тал үүсгэж байна. Харамсалтай нь үүнийгээ зах зээл эзлэх давуу тал гэхээсээ илүү өрсөлдөөнд амьд үлдэх хэрэгсэл болгож ашигласаар удаж байна даа. Монголын нүүрсний бүх уурхай гадаргад ойрхон хэсгээ л мөлжиж өдөр хоног өнгөрөөж байна. Анх ямар их баялаг вэ гэж харсан хүнд 200 жилийн ашиглаад дуусахгүй их нүүрс харагдаж байгаа. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил зөвхөн өнгөн хэсгийг авч, өрөмийг нь хусч байна гэсэн үг. Хялбар авч болох хэсгийг авч идсээр байтал хожим авахад хүнд хэсэг нь үлдээд, түүнийгээ бүр авч чадахаа больчихвол юун 200 жил ухах, 8 жилийн дараа ч орхиход хүрэхээр байна шүү гэдгийг манай салбарын хүмүүс анхааруулаад л байгаа юм. Тавантолгойн ордод байгаа нүүрсний багахан хэсэг нь хэт сайн чанартай бөгөөд түүнийг нь бусадтай нь холих замаар ядаж нэг тэрбум нүүрсийг нь ашиглачих юмсан гэж хардаг мэргэжлийн хүмүүсийн аргаа ядсандаа анхааруулж хэлж байгаа нь тэр. 
 
 
-Үүнийг сорчилно гэж хэлээд байгаа, тийм үү?
 
Сорчилоод байна. Цөөнгүй шалтгааны улмаас сорчилж байгаа юм. Нэгдүгээрт, угаадаг үйлдвэр байхгүйгээс хольж чадахгүй байгаа тул сорчилж байна. Хоёрдугаарт өрсөлдөөний төрөл бүрийн давуу талууд бий болгож чадахгүй байгаа тул хамгийн хялбар авч болох хэсгийг нь хэт удаан олборлож, хожим олборлоход хүнд хэсгийг нь дангаар нь үлдээж байгаа нь сорчилж байгаа хэлбэрт орно. Үүнд хямд тээврээр нүүрс гадагш гаргах шийдэл гаргахгүй удаж байгаа зэрэг олон олон асуудал яригдах ёстой. Ер нь Тавантолгойд маш ойлгомжтой ганцхан зүйл л бий. Энэ ордод төрөл бүрийн шинж чанартай нүүрс байна. Холиод зарвал энэ нөөцийг урт хугацаанд илүү үр өгөөжтэй ашиглана. Өнөө үеийнхэн бид “мэдээж хольж зарна, гэхдээ тэр болтол ингэсгээд ухаж л байя” гэсэн маягаар асуудалд хандаж байгаа нь хойш үеийнхнийхээ өмнө хийж байгаа гэм юм даа. 
 
-Сорчилж, чанартай нүүрсээ дангаар нь зарсан гашуун жишээ дурдаж болох уу?
 
 
Холоос хайх хэрэггүй дээ.Тавантолгойг олон зуун жил ашиглах боломжтой, асар их мөнгө гэж сурталдаад байгаа хүмүүс, тэрэнд нь итгээд байгаа хүмүүс нийлж автобус хөлслөөд энүүхэн Шарын гол, Багануурын уурхайг очоод үз. Шарын голыг социализмын үед авахад хялбар хэсгээс нь мөлжсөөр байгаад амыг нь бариад авсан, одоо амь тавих гэж байна. Олон зуун жил ашиглана гэх мэтчилэн юм яримаар байвал Шарын голын хөрсөн дор одоо ч их хэмжээний нүүрс байгаа юу гэвэл байгаа шүү. 
 
Багануурт ч ялгаагүй маш олон жил ашиглах боломжтой нүүрс хэвтэж л байна. Харин цахилгааны үнэ чөлөөлөхгүй, улмаар уурхайг алдагдалтай олон жил байлгаснаас хялбар авах нөөц дээр удаан хугацаанд ажиллуулж, нийт нөөцийг нь бүрэн ашиглах боломж жил ирэх бүр хомсдсоор байна. Одоогийн удирдлага эсвэл төр барьж буй улс төрийн намыг муухай харагдуулах гэж богино хугацааны улс төр гарах ёстой шийдвэрийг гаргуулахгүй байгаа учраас үүнийг шийдэхгүй удсаар, Багануурыг Шарын голын араас явуулах бэлтгэл хийгдсээр л байна.
 
 
-Яг өнөөдрийн янзаар сорчлоод байвал үнэхээр долоо, найман жилийн дараа Тавантолгой зогсчих юм биш биз?
 
 
7-8 жил гэдэг бол хүмүүст анхааруулга өгсөн тоо. Гэхдээ эвгүйдэж байгаа. Тавантолгойн орд бол Монгол Улсын тусгаар тогтнолын нэг том хэрэгсэл. Өндөр хөгжилтэй улс болох уу эсвэл ядарсан улс байх уу гэдгийг шийдэх боломжтой. Ямартай ч 10-аад жил сорчилж зарж өнөө үеийнхний амь аргацаах хэрэгсэл болгож байгаа маань 50 жилийн дараах Монгол Улсын өндөр хөгжилд саад болох алхам бүү байгаасай. 50 жилийн дараа дэлхий сөнөнө гэдгийг баталгаатай мэдэж байгаа бол сорчлоод зарахад миний зүгээс хэлэх үг алга. Харин энэ улс цаашид 200-300 жил оршин тогтнож, хөгжөөсэй гэвэл өнөөдрийн энэ үйлдэл ирээдүйгээ хорлож байгааг анхаарах хэрэгтэй.
 
 
-Тавантолгойн нүүрсийг зарж, гурван жилийн хугацаанд монголчуудын өрийг дарах боломж бий юу?
 
 
Мэдэхгүй. Ийм тооцоо хийх нь ч утгагүй.
 
 
В.Бат
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Таван толгойн дарга нар Я.Батсуурийн араас мааньт руу алхаад марш болж дээ хөөрхий
2017-08-23
Зочин:
3 bitgii hel 3 sariin dotor tuluh bolomj bii eroolgui mangasuud ideed l baina gunii nuurs chanar muutai gev uu oilgohod hetsuu yum baina malaar yarival shiir tolgoig ni huihlaad l baij baigaa shuu dee
2017-08-22
Зочин:
3 bitgii hel 3 sariin dotor tuluh bolomj bii eroolgui mangasuud ideed l baina gunii nuurs chanar muutai gev uu oilgohod hetsuu yum baina malaar yarival shiir tolgoig ni huihlaad l baij baigaa shuu dee
2017-08-22
Зочин:
3 bitgii hel 3 sariin dotor tuluh bolomj bii eroolgui mangasuud ideed l baina gunii nuurs chanar muutai gev uu oilgohod hetsuu yum baina malaar yarival shiir tolgoig ni huihlaad l baij baigaa shuu dee
2017-08-22
Зочин:
чи өөрөө идээ мэдэхгүй байх даа яахав дээ мал минь
2017-08-22
Иргэн:
Мэргэжлийн хүн биш ч яг энэ сэдэвийг хөндөж,жилийн өмнө бичиж байсан.Монголын ард түмний өмч,соц нийгмийн үед илрүүлж,нөөцийг нь тогтоосон байтал1072 хувьцаанд ноогдол ашиг хувиарлахгүй хуурсаар.
2017-08-21
Зочин:
BAIDAL IIM BAIGAA BOL GADNII UUL UURHAIN TOM KOMPANID SHUUD ZARCHMAAR YM BNDOOO
2017-08-21
Зочин:
erdenes MGL kompaniin ohin kompanii ezed holgvi bayjaad tavan tolgoin vlger tugsunu. xaxa
2017-08-21
Зочин:
Hudlaa yum alga da 200 jiliin daraa nvvrs ashiglj gan gargach u tehnologi hugjdg yum bga bzd tt hog blson
2017-08-21
Dak:
uneniig l helsen bna daa
2017-08-21
зочин:
Монголчуудын өрийг дарна, гэдэг Зика, Баттулга 2-н хоосон амлалт бол эдийн засаг шууд унагаах гэсэн хорт санаа шүү дээ, ард түмэн ойлгож байгаа байх аа
2017-08-21
Uls turchid bol show hiideg:
Uls turchid bol alban tushaald baih hugatsaaniihaa hemjeend l bogino setgene, iimd bodit uneniig helj baih heregtei, zuv baina
2017-08-21
Мөнхсүрэн:
Заавал шарын гол явах хэрэггүй дээ. Ойрхон Налайх гэж нэг жишээ байна шүү дээ. Налайхын ашиглалтын зураг тооцоог зөрчиж, өртөг зардал багатай гол аманд ойр хэсгээс нь олборлолт явуулснаас уулын даралт, гал хоёроо дийлэхээ больсон гэдэг юм. Ил уурхайн хувьд хөрс хуулалт багатай хэсгээ ухсаар байгаад цаашид аюулгүй байдал алдагдаж, олборлолтын зардал өндөрсөж, өрсөлдөх чадваргүй болж, уурхай хаагддаг номтой юм даа.
2017-08-21
Зочин:
tavan tolgoin ugasa or shirendee barigdaad duussan ta nar naanaasa ashig harad nemergv
2017-08-21
Зочин:
Таван ТОлгой одоо ашиггүй ажилж байга ядаж төмөр замтай байсан бол арай л дээр байх байсан дээр нь хэтэрхий их өртэй одо тэгээд замтай болоод өрөө дараад жоохон ашиг хүртий гэх үед манай нүүрс дуусах нь тодорхой боллоо ийм л байна ххмм
2017-08-21
Зочин:
hadtuu buguud vnen vgiig helj tawan tolgoigoos ashig olno gej bodood ch hereggv bh manaih dongoj ashiglaj ashigtai ajilj ehleh ved nvvrs duusah shatandaa ywj bn bh !!!
2017-08-21
Зочин:
uul uurhaich hvmvvs medeh bga da ugasa deed hesegt vrgelj awahad amar ih mootstei haragddag uhah tusam baihaas baihgvin ih tiimes bid 5 tolgoig 200 jiliin nootstei gej bodoj bolku
2017-08-21
uugii:
бараг үнэн байхаа арай ч 200 жилийн нөөц бол байхгүй яахав 80 жил бол байгаа байх Таван Толгой тийм ч их нөөцгүй !!
2017-08-21
Зочин:
Хэхэ ийм тооцоо хийх нь утгагүй гээд нэлээн ууртай төгсгөж байх чинь үгүй нээрээ яаж утгатай бай билээ дэ
2017-08-21