Ирландын нэрт дугуйчин Даниель Мартин энэ жил амжилт арвинтай байгаа. Бельги улсад төвтэй Күйк Степ Флорс багт уралдаж байгаа тэрбээр Дэлхийн цувралын хэд хэдэн уралдааны шагналын тавцанд гарснаас гадна Тур де Франс уралдааны 6-р байрыг эзэлсэн нь түүний Гранд Турын замналын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Жил ирэх бүрт амжилтаа ахиулсаар байгаа 30 настай Ирланд эр ирэх улирлаас өөр багт уралдахаар болжээ. Учир нь өчигдөр түүнтэй АНЭУ-ын Эмирэтс баг 2 жилийн гэрээ үзэглэжээ. Ингэснээр Мартин 2018-2019 оны улиралд тус багийн нэрийн өмнөөс уралдахаар болж байна.
Мэргэжлийн дугуйн спортод өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа тус баг энэ зун Норвегийн Александр Кристофф тэргүүтэй хэд хэдэн шилдэг дугуйчидтэй гэрээ хийгээд байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |