ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
2017 оны сүүлийн Гранд тур эхэллээ
2017-08-21

 

Мэргэжлийн дугуйн гурван Гранд тур уралдааны нэг Вуэльта Испани нээлтээ хийлээ. Энэ жил 72 дахь удаагаа зохиогдож байгаа уг уралдаан Францын Ним хотод нээлтээ хийлээ. Нээлтийн гараа 13.7 км зайд багийн цуваа гараагаар үргэлжилжээ. Уг уралдаанд оролцож байгаа 22 багийн дугуйчид үзүүлсэн хугацаагаараа өрсөлдсөнөөс хамгийн сайн хугацааг БиЭмСи Рэсинг багийнхан үзүүлжээ. Тэд 23 минут 21 секундын хугацаанд замаа дуусгасан бол араас нь 6 секундын алдагдалтай Күйк Степ Флоорс, СанУэб багууд орж эхний байруудыг эзэлсэн байна.

 

Тэмцээний тэргүүлэгчийн улаан цамцыг ийнхүү БиЭмСи Рэсинг багийн Австрали дугуйчин Рохан Дэннис эзэмшиж эхэлсэн байна. Гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилж, 21 үе шаттайгаар 3297 км зайг туулах Вуэльта Испани уралдааны ялагч ирэх 9-р сарын 10-ны өдөр тодорно.    

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин