Өнөө цагийн Дэлхийн шилдэг спринтерүүдийн тоонд багтах Герман дугуйчин Марсель Киттель ирэх улирлаас шинэ багт уралдах нь тодорхой болжээ. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа одоогийн уралдаж байгаа Этикс Күйк Степ багтай гэрээгээ дуусгаад ОХУ-ын цорын ганц Элит ангиллын баг болох Катюшад очих болсон гэнэ.
Ингэснээр тэрбээр Оросын багийн амжилтыг үлэмж хэмжээгээр ахиулах нь тодорхой. 2005-2006 онд Өсвөрийн ДАШТ-нд дараалан түрүүлж мэргэжилтнүүдийн хараанд өртөж байсан Герман хүү хожим 10 жилийн дараа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга болж байсан түүхтэй. Мөн тэрбээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван Гранд Тур уралдаанаас 20 орчим ялалтыг авсан Дэлхийн шилдгүүдийн нэг билээ. М.Киттель энэ жил Дэлхийн цувралын 3 уралдаанд түрүүлээд байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |