Премьер лигийн Уотфорд клуб энэ зуны цонхоор найм дахь тоглогчоо авчээ. Клубын шинэ удирдагч Марко Силва энэ удаад Португалийн Бенфика багтай тохиролцоонд хүрч, Перу тоглогч Андре Карриллог зээлээр авчээ.
26 настай жигүүрийн довтлогчийн хувьд энэ улирлыг дуустал Англид тоглох юм. Мөн түүний зээлийн гэрээнд жинхлэх тухай заалт багтсан бөгөөд Перу залуугийн үзүүлэх амжилтаас шалтгаалж 13.5 сая фунт хүртэлх үнэ гэрээнд тусгагджээ.
А.Каррилло өнгөрсөн улиралд Бенфика багтай нэгдэж 32 тоглолтод оролцсон бөгөөд 3 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн байна.
Г.Баяраа
Уншиж байна |