NBA-н Сан Антонио Спөрс багийн довтлогч Кавай Леонард өнөөдөр Хятад улсад газардаж байна. NBA-н аварга, бүх одод, финалийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт шилдэг довтлогч анх удаа Хятадад аялж байгаа нь энэ юм. Энэ жил NBA China байгууллагын 30 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор түүний аялалыг зохион байгуулж байгаа бөгөөд завсаргүй хуваарь түүнийг хүлээж байгаа юм.
Сонирхуулвал Бээжин хотын дунд сургуулийн хүүхдүүдэд хичээл заахаас гадна 30 жилийн турш Ази тив даяар NBA-н тоглолтуудын шууд хүргэж байгаа CCTV-д зочлох гэнэ. Мөн Жижиан дахь NBA-н академид зочилж, дэмжигчидтэй уулзалт хийх, Хятадын шилдэг сагсанбөмбөгчидтэй хамт тоглох зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байна.
Өнөөдөр эхэлж байгаа түүний аялал энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Г.Баяраа
Уншиж байна |