ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана
2017-08-18

 

Монгол Улсын гавьяат тамирчин Жадамбын Нарантунгалагийн дараагийн тулааны тов гарлаа. Тодруулбал өдгөө 41 настай гавьяат маань ирэх 9 сарын 2-нд БНХАУ-ын Шанхай хотноо болох “One Championship – Heroes of the Empire” цогц тулааны үеэр ээлжт тулаандаа хүчээ сорихоор болсон байна. Мэргэжлийн тулааны замналдаа 12 ялж, 5 ялагдаж байсан манай тулаанчийн ээлжит өрсөлдөгч нь ZST буюу Японы холимог тулааны аварга,Япон тулаанч Ямада Тэцүяа байх болно.

 

Түүний өрсөлдөгчийн хувьд энэ жил 27 настай бөгөөд “ONE Championship”-д 2016 оны нэгдүгээр сараас тулалдаж байгаа юм. Энэ тулаанч нь барилдааны арга техник өндөртэйг түүний тулааны үзүүлэлтээс харж болохоор байна. Карьертаа 18 тулаан хийхдээ 14т нь ялж байснаас зургааг нь өчилтөөр хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байжээ.

 

Уг цогц тулааны оргил тулаан нь харин 66.7 кг-ийн жингийн аваргын бүсний төлөөх тулаан байх болно. 16 тулаан хийснээс 16-д нь ялсан Бэн Аскрэн өөрийнхөө бүсийг хамгаалж Шведийн сенсац “Бандийт” хочит Зебастиан Кадестамтай тулалдана. Кадестамын хувьд мэргэжлийн тулааны замналдаа 9-3 гэсэн амжилттай бөгөөд 9 ялалтынхаа долоод нь хүнд цохилтоор ялж байсан нэгэн юм байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин