Мэнни Пакьяогийн төлөөлөгч Боб Арум өөрийнхөө үйлчлүүлэгчийг Жэфф Хорнтой дахин тулалдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Бүр ойрын хугацаанд эсрэг талаа зөвшөөрсөн хариу өгнө гэдэгт итгэлтэй байна гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. Түүний хэлж байгаагаар өнгөрсөн сард Пакьяогийн Хорнд ялагдсан Брисбэйн хотын Санкорп цэнгэлдэхэд 11 сард тулаан дахин болох боломжтой гэв.
Утсаар өгсөн ярилцлагадаа “Мэннид татгалзах зүйл байхгүй. Хорнд ч байхгүй. Австралид байгаа талуудын төлөөлөгч нар Бямба гарагт уулзаж зөвшилцөнө. Уулзалтын үр дүн нааштай байна гэж найдаж байна” гэсэн байна.
Филиппиний нэр төр Пакьяог Жэфф Хорн өнгөрсөн сар ялсан нь Пакьяог даагаа нэхэх алхам руу хөтөлж байгаа юм. Тулааныг ажиглагчид өнгөрөгч сард болсон тулааны дараа Мэнни Пакьяо илт давуу ялсан байхад Жэфф Хорн шүүгчдийн шийдвэрээр ялсан гэж өөрсдийн байр сууриа илэрхийлээд байсан юм. Мэнни Пакьяо ч чимээгүй байгаагүй. Бүх зүйл тодорхой байхад шүүгч нар буруу шийдвэр гаргалаа гэсэн байр суурьтай байсан билээ.
Гэхдээ мэргэжлийн боксын WBO холбооноос уг тулааны бичлэгийг нягталж үзээд шүүгчдийн шийдвэр зөв байсан гэсэн хариулт өгсөн. Харин үүний талаар Арум “Би аль нэг талыг баримааргүй байна. Тун ойролцоо тулаан болсон” гэсэн юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |