ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Германы ралли өнөөдөр эхэлнэ
2017-08-18

 

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 10 дахь гараа өнөөдөр Герман улсад эхлэх гэж байна. Энэ жил 35 дахь удаагаа зохиогдож байгаа уг ралли нь бүхэлдээ хатуу хүчилттай замд болдог хоёр уралдааны нэг билээ.

 

Тэгвэл өчигдөр уг раллигийн өмнөх албан ёсны сорил болж өндөрлөжээ. Германы Айвайлер хотын ойролцоо 4.09 км замд сорил уралдаан болсон бөгөөд Хьюндэй багийн тамирчин Тьерри Нэвилл тэргүүн байрыг эзэлсэн байна. ДАШТ-ийг нийлбэр оноогоор тэргүүлж байгаа Бельги эрийн хувьд i20 загварын машинаараа 2минут 25.8 секундын хугацаанд замаа дуусгажээ.

 

 

Харин түүний араас Норвенгийн Андреас Миккельсен 2 минут 26.7 секунд, Францын Себасьен Ожье 2минут 27.0 секундын амжилтаар тус тус барианд оржээ. Дэлхийн 4 удаагийн аварга Франц эрийн хувьд Германы раллид 3 удаа түрүүлсэн амжилтаар түүхэнд хоёрдугаар байранд бичигддэг аж.

 

Сорил уралдааны дараагаар тамирчдийн ихэнх нь Германы раллигийн зам илүү хүндэрсэн гэдгийг хэлсэн байна. Ялангуяа ой дундах уралдаан маш хүнд байх нь гарцаагүй гэсэн байна. Өнөөдөр эхлэх Германы ралли нийт 21 үе шаттайгаар 309 км зайд болно. Уралдааны ялагчийн нэр ням гарагт тодорно.    

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин