ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Кэвин Дурант Цагаан Ордонд очихгүй
2017-08-18

Жил бүр НБА-ын аварга болсон багууд Цагаан Ордонд очдог уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн улирлын аваргуудаас шигшээ цувралын  “хамгийн үнэ цэнэтэй тоглогч” болох Кэвин Дурант Цагаан Ордонд уригдсан ч очихгүй гэдгээ илэрхийлжээ.

 

 

Тэрбээр “Үгүй ээ, Би лав очихгүй. Одоо тэнд байгаа хүнийг би хүндэлдэггүй” гэсэн байна.

 

2018 оны 2 сарын 28-нд Голдэн Стэйт Уорриорс Вашингтон Визардсын талбайд зочлох хуваарьтай байгаа. Хэдийгээр албан ёсны тов гараагүй ч энэ үеэр Цагаан Ордонд зочлох магадлал хамгийн өндөр байгаа аж.

 

Мөн Дурант “Би түүний хүлээн зөвшөөрдөг зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс би лав очихгүй гэдгээ хэлмээр байна. Үүнд хувийн чанартай зүйл байхгүй. Хэрвээ би багийнхаа залуусыг сайн таниж чадсан бол тэд ч гэсэн надтай санал нэгдэх байх” гэжээ.

 

Дурантын үзэж байгаагаар одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп нь нийгэмд арьс өнгөөр ялгаварлах хэт үндсэрхэг үзлийг өөгшүүлж байгаа хүн гэнэ.

 

“Тэр ийм байдлыг өөгшүүлж байгаа хүн. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш, магадгүй нэр дэвшсэнээс нь хойш манай улс хоёр хуваагдаж байгааг би алхам тутамдаа мэдэрч байна. Энэ бол тохиолдлын чанартай зүйл биш.

 

Барак Обамаг ерөнхийлөгч байхад юмс арай өөр байлаа. Бид хар арьст ерөнхийлөгчтэй байсан учраас би лав нийгмийн сайн сайхандаа арай илүү итгэл үнэмшилтэй байсан. Тэр үеийг одоо байгаатай харьцуулахад бид буруу сонголт хийчихсэн юм шиг санагддаг. Бүх зүйл удирдагчтай л холбоотой байдаг шүү дээ. Манлайлал ямар байна, иргэд нь тийм хандлагатай болдог.  Бүх иргэдээ эрх тэгж гэж үздэггүй ерөнхийлөгчтэй байгаа нөхцөлд улс орон маань хөгжиж дэвшихгүй гэдгийг та бүхэн мэдэж л байгаа шүү дээ. Миний бодлоор түүний бүрэн эрхийн хугацаанд байдал дээрдэхгүй байх” гэж Кэвин Дурант ярьжээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xa xa xar eruunhiilugch dahij garahgui bhaa
2017-08-22
ану:
очихгүй байлаа гээд хэн ч харамсахгүй
2017-08-18