Франц улсын Парис хотноо дөрвөн өдрийн дараа болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ бөхийн гүрнүүд зарласаар байгаа билээ. Өчигдөр та бүхэнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бол өнөөдөр Азербайжан улс шигшээ багаа танилцуулж байна.
57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” зуны Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 47 кг-д Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабрайл Хасанов, 86 кг-д Европын аваргын хошой мөнгөн медальт Александр Альборов нар зодоглоно. Багийн бүрэлдэхүүнд 125 кг-ийн жингийн ангилалд ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жингийнхээ шилдэг бөх Жамаладдин Магомедов багтах эсэх нь харин эргэлзээтэй байна. Түүний хувьд ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн бөгөөд үүнээсээ болж Парисыг зорихгүй байж болзошгүй гэнэ. Тиймээс Азарбайжанчууд Парисын ДАШТ-нд хүнд жиндээ бөхгүй очиж болзошгүй болоод байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |