Энэ жилээс Английн Премьер лигт өрсөлдөх болсон Брайтон ба Хоуви Албион клуб гурван тоглогчтойгоо урт хугацааны гэрээ хийжээ. Энэ тамирчид нь бүгдээрээ тус багийн гарааны гол хүч болсон хамгаалагч Льюис Данк, Шэйн Дюффи, хагас хамгаалагч Антони Нокар нар байлаа.
Туршлагатай мэргэжилтэн Крис Хьютон Англи хамгаалагч Льюис Данк, Франц хагас хамгаалагч Антони Нокар нарт жилийн гэрээ санал болгосон бол Ирланд хамгаалагч Шэйн Дюффид жилийн гэрээний сунгалт амлажээ.
Багийн менежерийн хэлж байгаагаар эдгээр тоглогчид нь багийн өнгөрсөн улирлын амжилтын гол цөм нь болж байсан бөгөөд Брайтон клубын цаашдын амжилт ч тэдэнтэй холбоотой гэсэн байна.
Энэ жил 25 настай Англи хамгаалагч Льюис Данк багийн дэд ахлагчаар сонгогоод удаагүй байгаа. Төвийн хамгаалалтанд тоглодог тэрбээр 2010 оноос хойш тус багт тоглож 196 тоглолтод оролцоод байна.
Г.Баяраа
Уншиж байна |