Жил бүр электрон тоглоомчдын дунд хүлээлт үүсгэж чаддаг “Формула-1” тоглоомын шинэ хувилбар тун удахгүй худалдаанд гарах гэж байна. F1™ 2017 нэртэй уг тоглоом нь ДАШТ-ий албан ёсны тоглоом байдаг учраас олон талаараа бодит уралдаантай адил болдог давуу талтай.
Их Британийн CodeMasters компани сүүлийн жилүүдэд Формула нэгийн видео тоглоомыг бүтээж байгаа бөгөөд энэ жил ч мөн тус компани тоглоомыг бүтээж, олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Өнгөрсөн 2016 оны 11-р сард Моторспорт менежер тоглоомыг худалдаанд гаргаснаас хойш тус компани бүтэн жил орчмын хугацаанд F1™ 2017 тоглоомын хөгжүүлэлт дээр ажилласан байна. Ялангуяа Бирмингэм хот дахь тус компанийн салбар бүхэлдээ ажилласан байна.
Энэхүү тоглоом нь PlayStation®4, Xbox One, Windows PC гэсэн хувилбаруудаар худалдаанд гарах юм. Өмнөх тоглоомуудтай харьцуулахад графикийн тал дээр илүү дэвшилтэт болсноос гадна, тоглогч 2013 оноос өмнө үйлдвэрлэгдсэн сонгодог загваруудаас сонгож тоглох боломжтой болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |