Чөлөөт бөхийн спортоор дэлхийд данстай ОХУ-ыг төлөөлж Парисын ДАШТ-нд оролцох баг тамирчид тодорлоо. Энэ жилийн улсынхаа аваргад жин жиндээ түрүүлсэн тамирчдаар шигшээ багаа бүрдүүлсэн байна. ОХУ-ын шигшээ багийн өмнөөс Дагестаны дөрөв, Хойд Осетийн гурав, Красноярскын нэг хүчтэн ДАШТ-нд хүчээ сорихоор болоод байгаа юм. Тодруулбал 57 кг-ынжиндЗаурУгуев, 61 кг-д ГажимурадРашидов, 65 кг-д АланГогаев, 70 кг-д Магомедхабиб Кадимагомедов, 74 кг-д Хетиг Цаболов, 86 кг-д Владислав Валиев, 97 кг-д Абдулрашид Садулаев, 125 кг-д Анзор Хизриевнар Францыг нийслэлийг зорихоор болжээ. Уг шигшээ багийн бүрэлдэхүүнийг харвал Рио-2016 Зуны Олимпийн болон Дэлхийн хошой аварга Садулаев, Ташкентийн ДАШТ-ий аварга Цаболов нар гурав дахь удаагаа, ДАШТ-ий мөнгөн медальт Алан Гогаев хоёр дахь удаагаа дэлхийн аваргад оролцох гэж байна. Харин үлдсэн тамирчид нь анх удаагаа дэлхийн шилдгүүдтэй хүч үзэх юм.
Шигшээ багийг бүрдүүлэхэд сонголт хийх тал дээр хамгийн хүнд нь 86, 70 кг-ын жингүүд байсан нь тодорхой. Ямар ч байсан сүүлийн хоёр жилийн Европын аваргууд болох Даурен Куруглиев, Шамиль Кудиямагомедов, дагестаны Кадимагомедов, сүүлийн хоёр жилийн дэлхийн аваргууд болох Магомедрасуль Газимагомедов, Магомед Курбаналиев нарын шилдгүүд энэ удаагийн Парисын ДАШТ-ийг өнжихөөр болоод байна.
Харин сүүлийн гурван жил ялагдал гээчийг мэдрээгүй яваа “Оростанк” Садулаевыг шинэ жиндээ хэрхэн барилдахыг бөхийн хорхойтнууд чих тавин хүлээж суугаа нь тодорхой.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |