Цагдаагийн Олимпоос манай тамирчид дахин хоёр алтан медаль хүртлээ. Тодруулбал ОУХМ Э. Халиунболд тус тэмцээнд аваад байсан хүрэл медалиа кросс кантри төрөлд алт болгож хоёр дахь медалиа өөрийн болгожээ. Тэрбээр өмнө нь “open pro” ангилалд хүрэл медаль хүртсэнийг бид мэдээлсэн.
Мөн өчигдөр штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд Ш. Алтанбагана түрүүлсэн байна. Тэрбээр өөрийн жиндээ 212.5 кг шахаж, 270 кг газраас татаж, нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж цагдаагийн Олимпийн гурван шинэ рекорд тогтоосон юм. Ингэснээр тэрбээр тус тэмцээний хоёр дахь алтан медалиа аваад байна. Өмнө нь Ш. Алтанбагана хэвтээ шахалтын төрөлд 200 кг-ыг шахаж түрүүлсэн юм.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |