Английн Вест Бромвич клубын ахлагч, Хойд Ирландын шигшээ багийн хамгаалагч Жонни Эвансийг авах тухай яриа эд өрнөж байна. Энэ баг бол Испани мэргэжилтэн Пэп Гуардиолагаар удирдуулсан Манчестер сити юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар чадварлаг хамгаалагчийг авах тухай яриа хэдэн долоо хоногийн өмнө эхэлсэн бөгөөд талууд нааштай үр дүнд хүрэхэд ойрхон очсон аж. Хэрвээ Вэстбром-Мансити багуудын хэлэцээр бүтвэл энэ долоо хоногтоо багтан наймаа хийгдэж ч болох юм. Харин түүний төлөө хэдий хэмжээний мөнгө санал болгосон нь хараахан ил болоогүй байна.
Жонни Эванс өмнө нь Манчестер хотод 10 орчим жил амьдарсан бөгөөд Манчестер Юнайтед багийн нэрийн өмнөөс 198 тоглолтод орсон аж. Пэп Гуардиола түүний тоглолт унших чадварыг ашиглаж, төвийн хамгаалалтын байрлалд тоглуулах хүсэлтэй байна.
Г.Баяраа
Уншиж байна |